АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шүүхээр шийдвэрлүүлэх саналаа илэрхийлж прокурорын хяналтад хүргүүлсэн долоон хэргийн дотор олны анхаарал татсан, дуулиант нэг хэрэг багтсан нь УИХ, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогтод холбогдох хэрэг буй аж.
Уг хэргийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар нэг бус шүүгчийн саналыг үндэслэн хэлэлцээд ялихгүй зүйл шалгуулахаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.
Тодорхой хэлбэл, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох хэргийг хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн өнгөрсөн долдугаар сарын 19-нд хэлэлцэж, шүүхийн шийдвэр гаргахад оролцсон хоёр шүүгчийн тусгай санал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, хяналтын шатны шүүх яллах дүгнэлтийн хүрээнээс хальж шийдвэр гаргасан бөгөөд прокурор, шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл болон 18.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийн аль нь тогтоогдсон болохыг зааглан, дүгнэлт хийж чадаагүй. Үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, дээрх өрсөлдөх хэм хэмжээний ялгаатай шинж, гэмт хэргийн нөхцөл байдлыг шалгаж, тодорхойлж тогтоогоогүй зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж, С.Баярцогтод холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтад буцаасан билээ.
Уг нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баярцогтыг албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг давтан үйлдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлогын эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 10 жил хорих ял оноосон. Улмаар түүнээс гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн биет хөрөнгийг хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх С.Баярцогтын “Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан, эхнэр Ч.Нарантуяагийн хувьцаа эзэмшдэг нэр бүхий компаниудаар дамжуулж их хэмжээний орлого олж, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон билээ. Улмаар дөрвөн жил найман сар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн хяналтын шатны хурлаас С.Баярцогтод холбогдох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг мөнгө угаасан үйлдэлтэй нэгтгэн зүйлчилж, ялыг нь хөнгөрүүлэн нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, дөрвөн жил найман сар хорихоор тогтоосон. Мөн С.Баярцогтоос нэг сая 345 876 ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх өдрийн төгрөгийн ханшаар тооцон гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлээд байсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ТА НАР ЭНЭ ЛУЙВАРЧИДАА ТОЛГОЙГ НЬ ЦААЗААР АВЧ БАЙЖ МОНГОЛЫН АРД ТҮМЭН САЯ НЭГ ХӨГЖЛИЙН БОДЛОГО ЯРЬЖ ЭХЭЛНЭ ШҮҮ МУУ ХҮКЭЭ