Монгол Улсын нийт хүн амын 31 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 46 хувийг бүрдүүлдэг залуучуудын хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, зөв хандлага, эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Оролцоо” төслийн сургалт арга хэмжээ амжилттай хэрэгжиж байна.
Төслийн долдугаар ээлжийн 14 хоногийн вакуумжуулсан сургалт ОУХ-ийн "Найрамдал" цогцолборт явагдаж байна. Энэ удаагийн ээлжийн сургалтанд нийт 196 залуу хамрагдаж байна.
Сургалтын үеэр зохион байгуулдаг "Ажил олгогчдын өдөрлөг-Хөдөлмөрийн яармаг" арга хэмжээ өчигдөр болжээ. Улаанбаатар хотоос 25 ажил олгогч байгууллага 461 ажлын байр, орон нутгаас 17 аймгийн 398, нийт 859 ажлын байрыг танилцуулж оролцогчид сургалтын дараах үйлдвэрлэлийн дадлага хийх байгууллагатайгаа гэрээ байгууллаа.
Сургалтын дараа залуучууд ажлын байрны дадлага хийснээр ажил мэргэжлийн чиг баримжаа, туршлага олж авах мэргэших боломж бүрдүүлж байгаа нэг хэлбэр бөгөөд цаашлаад байнгын ажлын байраар хангагдах, ажилд зуучлах ажлыг шат дараатай зохион байгуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.