Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2153 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1147 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1006 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 17 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1518 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 52060 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 18717 иргэн байна. Үүний 1270 нь жирэмсэн, 3218 хүүхэд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.