Хятадын загас агнуурын хөлөг онгоц Өмнөд Солонгосын баруун өмнөд хэсгийн усанд живж, багийн долоон гишүүн сураггүй алга болоод байгааг орон нутгийн Эргийн хамгаалалтын албанаас мэдээлжээ.
Албаныхны мэдээлснээр, 239 тонн жинтэй тус онгоц нь Гунсан хотын Ёчён арлаас баруун урагш 124 километрийн зайд хөмөрсөн байна. Аврагчид уг усан онгоцны 15 багийн гишүүний наймыг нь аварч чадсан бол бусад долоон хүнийг аврах эрлийн ажил үргэлжилж байгаа аж.
Сураггүй алга болсон загасчдыг олохоор бүс нутгийн дөрвөн эргийн хөлөг онгоц, хоёр нисэх онгоц, загас агнуурын хяналтын завь болон Хятадын загас агнуурын хоёр хөлөг онгоц хамтран ажиллаж байгаа гэнэ. Гэвч далайн давлагаа гурван метр хүртэлх өндөрт хүрч, цаг агаарын таагүй нөхцөл байдал үүсээд байгаа учир эрлийн ажиллагааг гүйцэтгэхэд хүндрэлтэй байгаа юм.
Хөмөрсөн хөлөг онгоц нь Өмнөд Солонгосын эдийн засгийн онцгой бүсэд тусгай зөвшөөрлийн дагуу загасчилж байжээ.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Акулны хоол болсон биз