Реппер Кане Уэстын шүтэн бишрэгчид дахин энэ нэрийг сонсохгүй нь бололтой. Тэрээр Кане Омари Уэст гэсэн нэрээ албан ёсоор “Ye” болгон өөрчлөхөөр шийджээ.
Калифорни мужийн шүүгч Мишель Уиллямс даваа гарагт түүний нэрээ солих хүсэлтийг хүлээж авсан байна. Кане Уэст нэрээ өөрчлөх хүсэлтээ өнгөрсөн наймдугаар сард шүүхэд илгээсэн болохыг баримтууд нотолжээ.
Түүний нэрээ солих сэдэл 2018 оноос эхтэй гэж эх сурвалжууд бичжээ. Учир нь тэр үед “Ye” цомгоо гаргасныхаа дараа “Миний нэрийг албан ёсоор Кане Уэст гэдэг. Үнэндээ би бол YE” хэмээн жиргэж байжээ.
Мөн 2019 онд өөрийн нэрээ “Кристиан Жениус тэрбумтэн Кане Уэст” болгон сольж магадгүй хэмээн ярьж байсан юм.
Түүний наймдугаар сард гаргасан “Donda” цомог Биллбоард чартын шилдэг 200 цомгийн чартыг тэргүүлснээр Кане 10 цомог нь уг чартыг тэргүүлсэн долоо дахь уран бүтээлч болжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.