СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-10-19

ЭМД-ийн сангаас нийтдээ 204 тэрбум төгрөгийг цар тахалд зарцуулжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2021 оны 03 дугаар  тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулагдан ажиллан дүгнэлт гаргажээ. 

. Үүнээс, хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ 166,9 тэрбум, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ 11,9 тэрбум, , нийт 204,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийн Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн байна.

Иймд эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх, цалингийн доод хязгаарыг тогтоож босго цалинтай болгох, урамшууллыг Засгийн газрын болон Эрүүл мэндийн сайдын тушаал, шийдвэрийн дагуу цаг тухайд нь тогтмол олгож байх асуудлыг салбарын хэмжээнд хэрэгжүүлж ажиллах,

Ажлын хэсгээс дараах санал, дүгнэлтийг гаргав:

  • Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаар тогтоолыг эдийн засгийн нөхцөл байдал, технологийн үнэлгээ, судалгаанд үндэслэн шинэчлэн боловсруулж, танилцуулах;
  • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрх зүйн байдал, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой, боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулах;
  • Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг гүйцэтгэлийн санхүүжилтийн хэлбэрт бүрэн шилжүүлэх;
  • төрийн болон орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлэг төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн засаглалыг хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, төлөөлөн удирдах зөвлөлүүдийг байгуулах;
  • эмнэлгүүд бие даан төсвөө захиран зарцуулах боломжийг бүрдүүлэх замаар эмч, ажилчдын цалин хөлсийг гүйцэтгэлд нь суурилан нэмэгдүүлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтний цалингийн доод жишгийг нэмэгдүүлэх замаар чадварлаг эмч, сувилагч нарын ажиллах хөшүүргийг бий болгох;
  • Нийслэл, аймаг, сумын бүх шатлалын эмнэлгүүдэд хууль, салбарын санхүүжилтийн шинэчлэлийг тайлбарлан таниулах сургалтыг тогтмол зохион байгуулах, гүйцэтгэлийн санхүүжилтийг цаг тухайд нь алдагдалгүй авах нөхцөл боломжоор тухай бүр хангаж ажиллах;
  • Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын цахим системийг нэн даруй нэгдсэн мэдээлэл солилцооны платформд шилжүүлэх, нэгдмэл зохион байгуулалтад оруулах;
  • Эрүүл мэндийн салбарын худалдан авах ажиллагааг бүрэн цахимжуулах, ил тод нээлттэй байдлыг хангах, хяналтыг сайжруулах;
  • Нийслэл, аймаг, сумын бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээрээ санхүүжихтэй холбогдуулан боловсон хүчнийг бэлтгэх, нийгмийн баталгааг хангах чиглэлээр урт хугацааны бодлого боловсруулж Улсын Их Хуралд танилцуулах, шаардлагатай төсвийг Улсын төсвийн төсөлд тусган үе шаттайгаар шийдвэрлэх;
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагын эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалттай чиг үүргийг шилжүүлэх, батлагдсан орон тоог зохих тушаал шийдвэрийн дагуу шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх;
  • Эрүүл мэндийн салбарт нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудал бол.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.