Иргэн О.Отгонтөгс сүүлийн өдрүүдэд болж буй иргэдийн суулт, өлсгөлөнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж, өөрийн байр суурийг илэрхийллээ
Тэрээр “Би жирийн нэгэн бизнес эрхлэгч иргэн. Цаг үеийн асуудлаар өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл хүргэдэг боловч хүч хүрэхгүй байна. Тиймээс өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийж байна. Эхлээд МУГЖ С.Жавхлан, БНХАУ-ын Хөх хот дахь консул асан Д.Мөнх-Эрдэнэ гэх хоёр хүний тухай онцолж ярья.
Дуучин С.Жавхлан, АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ нар ард түмний өмнөөс юуны төлөө жагсч байна вэ гэдэг тодорхойгүй байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй. Учир нь хууль тогтоомж нь хэвээрээ байхад үр дүнгүй. Үүнийг С.Жавхлан, Д.Мөнх-Эрдэнэ нар мэдэхгүй байна гэж байхгүй.
Австрали, хятадтай харилцаагаа зогсоогоод, нүүрсний асар том эрэлт бий болсон. Хил хаалттай. Хариуцлага тооцмоор байгаа бол жинхэнэ хүмүүстэй нь хариуцлагаа тооцох ёстой. Ард түмний нэр барьж худал ярьж байна. Энэ мэт үйлдлүүд давтагдсаар байвал итгэх хүнгүй, ард түмний дархлаагүй боллоо.
МУГЖ С.Жавхлан, Сангийн сайд Б.Жавхлангаас" дөрвөн тэрбум төгрөг өг. Би Монгол туургатны тоглолт хиймээр байна” хэмээн нэхсэн талаар төрийн албаныхан ярьж байна. Үүнийг яагаад гадуур ярихгүй байна вэ. С.Жавхлан засгийн газрыг огцруулах акц хийнэ гээд залуучууд нэгдэж, лоббины золиос болж, хохироод байна шүү дээ. Мөнгө нэхсэн талаар Сангийн сайдаас асуугаад үз. Үнэн худал нь мэдэгдэнэ. Би худлаа мэдээлэл өгсөн байвал хуулийн хариуцлагаа хүлээнэ” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
энэ бас хаанаас гараад ирвээ ккк