СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ: 12 настай сурагч сургуульдаа гал нээжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-ын Пермийн хязгаарын Сарс тосгоны дунд сургуулийн 6-р ангийн сурагч сургууль дотроо гал нээсэн болохыг тус улсын Дотоод хэргийн яамны бүсийн хэлтсээс мэдээлжээ. Азаар, хэн ч бэртэж гэмтээгүй бөгөөд халдлага үйлдсэн сурагчийг саатуулаад байгаа аж.

Дотоод хэргийн яамны мэдэгдэлд "Пермийн хязгаарын Энэ явдлын улмаас хүн бэртэж гэмтээгүй. Халдагч өсвөр насны хүүхдийг саатуулсан бөгөөд тэрээр хэрхэн галт зэвсэг олж авсан болон гал нээсэн шалтгааныг нь тогтоож байна" гэж тэмдэглэсэн байна.

Тэгвэл нэгэн албаны эх сурвалжийн мэдээлснээр, уг гэж ангийнхаа хүүхдүүдэд хэлсэн байжээ.

Ингээд тус сурагч гал нээсний дараа сургуулийн захирал нь түүнтэй ярилцаж тайвшруулан, зэвсгээ өгөхийг ятгаж чадсан гэнэ.

гэх мэдээлэл байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр, буудлагын дараа сурагчид сургуулийн байрнаас зугтан гарсан байна. Ингээд орон нутгийн Онцгой байдлынхан хэргийн газарт яаралтай очсон бөгөөд одоогийн байдлаар тус сургуулийн бүх хичээлийг цуцлаад байгаа аж.

Цагдаа нар хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа хэдий ч гал нээсэн сурагч эрүүгийн хариуцлага хүлээхгүй гэж хууль хяналтын байгууллагын эх сурвалж "ТАСС" агентлагт ярьсан байна.

Тэрээр "Сургуульдаа гал нээсэн сурагчид ОХУ-ын Эрүүгийн хуулийн заалтыг үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Учир нь, эрүүгийн ерөнхий хариуцлага 16 наснаас эхэлдэг бөгөөд онц хүнд гэмт хэргийн хувьд 14 наснаас хариуцлага хүлээлгэдэг. Харин тус сурагч нь дөнгөж 12 настай" хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: ТАСС, Газета

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.