Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 1,303 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 720 нь Улаанбаатар хотод, харин 583 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 0-80 гаруй насны 18 иргэн нас баржээ. Ийнхүү коронавирусийн халдварын улмаас эндсэн иргэдийн тоо нийт 1,501 болж байгаа юм.
Харин халдвар аваад байсан иргэдийн 6,710 нь эдгэрсэн бөгөөд нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо 18,464 болж байна.
Цар тахлаар өвчлөн, эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн - 9,056
Хүндэвтэр - 6,851
Хүнд - 2,174
Нэн хүнд - 383 хүн байна.