Иргэн Д.Мөнх-Эрдэнэ Асашёорюү Д.Дагвадорж болон түүний ах НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарт хандаж LIVE хийлээ.
Тэрээр Румины тусламжаар Монголын ард түмэнд барьж өгсөн Улсын циркийг хууль бусаар хувьчилж авсан Асашёорюү Д.Дагвадоржийг циркээ буцааж өгөхийг шаардаж байна. Тухайн үед циркийг 800 гаруй сая төгрөгөөр хувьчилсан ч 300 орчим сая төгрөгийг л тушаасан гэлээ. Өнгөрсөн хугацаанд циркийн үйл ажиллагааг бүрэн зогсоосноор барахгүй өнөөдөр хашаагаар хашиж барилгыг буулгаж эхэлсэн ажээ.
Тэрээр Төрийн өмчийн хороо болон Нийслэлийн ЗДТГ, Хууль зүйн яамаар орсон ч холбогдох албан тушаалтнуудтай уулзаж чадсангүй. Тэрээр "МАН-ын сайд нар өрөөндөө суухгүй, үндсэн ажлаа хийхгүй байна. Иргэн нь ирэхээр хамгаалалт гаргаад хаалга үүдээ түгжиж байна. Хаан байсан ч хааны алба халаатай шүү" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ха ха хөгжилтэй гарууд шүү