СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мьянмарын цэргийн хунтыг эсэргүүцсэн 5,000 гаруй иргэнийг суллана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Мьянмар улсад энэ оны 2 дугаар сард болсон төрийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаалд оролцсон хэргээр шоронд хоригдож буй 5,000 гаруй хоригдлыг суллахаар болжээ.

Тус улсын цэргийн хунтын удирдагчид засгийн эрхийг гартаа авснаасаа хойш эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн олон мянган хүнийг саатуулаад байгаа юм. Тэгвэл энэхүү

Цэргийн хүчин Аун Сан Су Чиг эрх мэдлээс нь огцруулсны дараа Мьянмарын иргэд олноороо нэгдэн, эсэргүүцлийн хөдөлгөөн эхлүүлсэн билээ. Уг цуст мөргөлдөөний үеэр дор хаяж 1,178 хүн амь үрэгдэж, 7,355 хүн баривчлагдан, яллагдагчаар татагдаад байгаа юм.

Харин Тэрээр "Иргэд олон янзын шалтгаанаар аюулт жагсаалд оролцсон. Хоригдож байгаа болон шүүх хурлаа хүлээж байгаа иргэдийн дундаас зохих хүмүүсийг Тадингютын баяраар өршөөх болно" хэмээн мэдэгдсэн байна.

Тэрээр мөн саяхан өгсөн ярилцлагадаа Мьянмарын цэргийн хунт нь энх тайван, ардчиллын төлөө тууштай зүтгэх зорилготой хэмээн тэмдэглэсэн юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.