СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-ын анхны өнгөт арьст ТНБД Ковид-ын улмаас таалал төгсөв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын анхны Африк гаралтай өнгөт арьст Төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэлл Ковид-19 өвчний улмаас 84 насандаа таалал төгсжээ. Түүний таалал төгссөн явдалд Америкийн үе үеийн улс төрчид гүн эмгэнэл илэрхийлж байна.

Цэргийн дээд офицер цолтой байсан тэрээр коронавирусийн эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан байсан ч халдвар авсны улмаас таалал төгссөн гэдгийг гэр бүл нь даваа гарагт мэдэгджээ. Тэрээр .

Гэр бүлийнх нь зүгээс “Бид хайртай нөхөр, аав, өвөө, агуу эрхмээ алдлаа. Уолтер Рийд эрүүл мэндийн төвийн ажилтан албан хаагчдад талархал илэрхийлье” хэмээн мэдэгджээ.

Хэдийгээр Пауэлл хоёр тун вакцинд хамрагдсан байсан ч өмнө нь хэмээн үзжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эмгэнэл илэрхийлж, Пауэллыг хүндэт анд нөхөр, дайны талбарт төдийгүй дипломат албанд дээд амжилтыг харуулсан эрхэм хэмээн үнэлсэн байна. Мөн Ерөнхийлөгч асан Жорж Буш Ерөнхийлөгчийн одон медалийг хоёр ч удаа хүртсэн, хүндэт анд нөхөр, гэр бүлийн эрхэм хүмүүн байсан гэдгийг эргэн дурсжээ. Түүнчлэн одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Ерөнхийлөгч асан Барак Обама, Төрийн нарийн бичгийн дарга асан Кондолезза Райс зэрэг үе үеийн төрийн тэргүүнүүд, улс төрчид хүндэтгэл үзүүлж, эмгэнэл илэрхийлсэн байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.