СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-19

Цар тахлын дэглэм зөрчсөн “Собт трейд” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Энэ сарын 15-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны "Зайсан Хилл" цогцолборт "Камертон" хамтлагийн тоглолт болсон. Тоглолтын үеэр заалны дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлж, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн. Түүнчлэн , наймдугаар сараас хойш гурван удаагийн зөрчлийн хэрэгт бүртгэгдсэн байна. Мөн “Зайсан хилл” цогцолборт наймдугаар сараас хойш 10 орчим зөрчил гарсан талаар холбогдох албаныхан мэдээлсэн билээ.

Мэргэжлийн байгууллагын зүгээс зөвлөн туслах, зөрчил арилгуулах болон торгуулийн арга хэмжээ авсан хэдий ч цар тахлын дэглэм зөрчиж, удаа дараа халдварын эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэсэн тул Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах санал гаргасан. Харин . Холбогдох байгууллагуудын саналыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн хурлаар хэлэлцээд "СОБТ трейд" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргалаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.