Австралийн Мельбурн хотын худалдааны төвд хүйтэн мэсээр зэвсэглэсэн этгээд хоёр хүнийг хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ. Азаар хүний амь эрсдээгүй ч гэмтэж шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ. Харин өөрийгөө гэмтээж шархдуулсан сэжигтнийг цагдаа нар баривчлан саатуулсан байна.
Халдлага даваа гарагийн өлөө 08 цагийн үед болсон бөгөөд хохирогчдын авсан шарх амь насанд халгүй гэдгийг мэдэгджээ. Беркли Скүэр худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг махны тасгийн ажилчид хэн нэгэн хүн чангаар орилохыг сонссон тухайгаа ярьжээ. Удалгүй хутгатай хүн байна, зугтаарай хэмээн хашгиралджээ.
Цагдаа нар хагас цагийн дараа ирэх хүртэл худалдааны төвийн ажилчид булан тохойд нуугдаж байсан байна. Хутгатай хүн хаа сайгүй гүйж байсан тул лангуу, тасгууд бүгд дотроосоо хаалгаа түгжсэн байжээ.
Уг хэргийг сэжигтэн ганцаараа үйлдсэн гэж үзсэн тул хамсаатан хайх шаардлагагүй гэж цагдаа нар үзсэн. Өнөөдөр Беркли Скүэр хаалттай хэвээр үлджээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.