™ watch di|
Нийгэм | 2021-10-18

LIVE: МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од байгууллагын өмчийн газарт хувийн компанитай гэрээ байгуулж, барилга барьж эхэлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од байгууллагын өмчийн газарт хувийн компанитай гэрээ байгуулж, барилга барьж эхэлсэн талаар МЗХ-ны Удирдах хорооны нарийн бичгийн дарга Г.Батбаатараас тодрууллаа.

МЗХ-ны Удирдах хорооны нарийн бичгийн дарга Г.Батбаатар

-МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од нь МЗХ-ны үндсэн дүрмийг удаа дараа зөрчсөн, байгууллагын өмч хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан, нуун дарагдуулсан, ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн тул Монголын залуучуудын холбооны Үндэсний залуучуудын зөвлөлийн гуравдугаар хуралдаан хүртэл МЗХ-ны ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байгаа.

Барилгатай холбоотой асуудал нь 2021 оны дөрөвдүгээр сард эхэлсэн. Тухайн үед ерөнхийлөгч О.Гэрэлт-Одоос хариулт нэхэж байсан ч хариулт өгөхөөс татгалзаж явсаар өнөөдрийг хүрээд байна. Ерөнхийдөө МЗХ-ны хойд хэсэгт байх өмчийн газарт хувийн компанитай гэрээ байгуулж, түүнийгээ нуун дарагдуулан барилгын ажлыг шууд эхлүүлсэн. гэлээ 



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.