СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бээжингийн өвлийн Олимпыг эсэргүүцэгчид Афин хотод жагсав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Бээжингийн өвлийн Олимпын наадам болоход хэдхэн сарын хугацаа үлдээд байна. Олимпын бамбарыг Хятадын Олимпын хороо хүлээж авахаар бэлтгэл ажлаа базааж байгаа ч Грекийн Афинд уг наадмыг эсэргүүцсэн жагсаал болжээ.

Грекийн цагдаа нар Афины Акрополис түүхэн дурсгалт газарт зурагт ухуулга өлгөсөн хүний эрхийн хоёр тэмцэгчийг баривчлан саатуулсан байна. Хүний эрхийг хамгаалагчид Түвдийн туг далбаа болоод “Хонконгийг чөлөөл-Хувьсгал” гэсэн бичигтэй зурагт ухуулга барьсан байжээ.

. Цагдаагийн арав гаруй офицер жагсаал цуглааныг намжаасан байна.

Бээжин ирэх жилийн өвлийн Олимпын наадмыг зохиосноор өвөл, зуны Олимпыг зохион байгуулсан анхны хот болох юм. 2008 онд зуны Олимпыг зохиоход ч хүний эрхтэй холбоотойгоор Бээжинг эсэргүүцсэн жагсаал тэмцэл, уриалга нэлээдгүй газар авч байжээ.

Америкийн эрх баригчид, хүний эрхийг хамгаалах бүлгүүд Олон улсын Олимпын хороонд хандаж Олимпыг хойшлуулах хүсэлт тавьсан. Харин Хятадын эрх баригчид уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлж, барьж саатуулж байгаа мэдээллийг эрс үгүйсгээд байгаа юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.