СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эзгүй газарт балга усгүй дөрөв хоног төөрсөн иргэд эсэн мэнд олджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Австралийн умард нутгийн эзгүй зэлүүд газарт балга усгүй төөрч алга болсон хоёр хүнийг эсэн мэнд олсон нь ид шид хэмээн цагдаагийн газраас мэдэгджээ. 14 настай Махеш Пэтрик, 21 настай Шаун Эмитжа нар харангатаж, сульдаж ядарсан байдалтай олдсон ч амь насанд нь халгүй байна.

Тэдний унаж явсан машин өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт намагт шигдэн зогссон байна. Машинаа татаж гаргах боломжгүй байсан тул тэд тухайн өдөр машиндаа хоножээ. Харин маргааш өглөө нь уух ус хайхаар машинаа орхиж явсан байна. Төөрч будилж буруу замаар явсан гэдгээ таван км орчим алхсаныхаа дараа мэджээ.

. Хоёр дахь шөнөө тэд толгодод хоног төөрүүлжээ. Тэд мягмар гараг гэхэд ус олчихно гэж найдсан ч олдоогүй тул тодорхойгүй шалтгаанаар хоёр өөр тийш салан явжээ.

Махеш 35  км алхсаар сараалжин хашаа олж, түүнийг даган өмнөд зүг рүү хоёр хоног алхсан бөгөөд баасан гарагийн шөнө олджээ. Нутгийн оршин суугч түүнийг олсон байна. Эсэн мэнд олдсоныхоо дараа Махеш цагдаагийн хайгуулд тусалсны ачаар бямба гарагийн шөнө Эмитжаг олжээ.

. Ингэснээр хорогдох газар болоод зогсохгүй нисдэг тэргээр хайхад автомашин алхаж яваа хүнээс илүү тод харагддаг гэжээ. Түүнчлэн алс хол аялалд гарсан бол хүнс, ундны усаа хангалттай нөөцөлж явахыг сануулдаг байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.