СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2021-10-18

Электрон тамхинд онцгой татвар ногдуулах уу

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

2022 оны улсын нэгдсэн төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Үндэсний аудитын газар /ҮАГ/-аас дүгнэлт гаргасан дотор хэд хэдэн сонирхолтой асуудал байгаагийн нэг нь электрон тамхинд татвар ногдуулах зөвлөмж багтжээ.

Монгол улс 2020-2021 онуудад 822.7 мянган ширхэг электрон тамхи импортолсон ч Онцгой албан татварын тухай хуулинд электрон тамхинаас онцгой татвар авахаар үл заан “алдаа” гаргасныг ҮАГ илрүүлсэн байна. Учир нь Онцгой албан татварын тухай хуулинд “бүх төрлийн тамхинд онцгой албан татвар ногдуулахдаа биет нэгжийг янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхины хувьд 100 ширхэг” хэмээн электрон тамхийг орхигдуулжээ.

Харин манайхаас бусад орнуудад шингэний хэмжээ буюу миллилитр, агуулагдах никотины тун зэргээс хамааруулан татвар ногдуулж байгаа аж. Иймд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, электрон тамхинд албан татвар ногдуулахыг УИХ-д “даалгасан” байна.

2022 оны улсын нэгдсэн төсвийг хэлэлцэхдээ УИХ энэхүү асуудлыг хэлэлцэх юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.