АНУ-ын гэрэл зурагчин Спенсер Тюник гурав дахь удаагаа Израйльд ирж, Сөнөсөн тэнгисийн асуудлыг олон нийтийн анхаарлын төвд аваачихын тулд нүцгэн хүмүүсийн зургийг авчээ. Израйлийн Аялал жуулчлалын яам гэрэл зурагчны бүх зардлыг гаргаж урьсан бөгөөд түүний энэ уран бүтээл Сөнөсөн тэнгисийг аврах санд хандив өргөх, байгаль орчноо хамгаалахыг олон нийтэд уриалж байгаа юм.
Арван жилийн өмнө Спенсер мянган нүцгэн хүний зургийг Сөнөсөн тэнгисийн эрэг дээр авч байсан бол энэ удаад цагаан будгаар бүх биеэ будсан нүцгэн 200 хүнийг цуглуулсан байна. Түүний хувьд нүцгэн бие нь гоо үзэсгэлэн, амьдрал, хайрыг бэлгэддэг ажээ.
Уг уран бүтээлд сайн дураараа нэгдсэн анагаахын оюутан 26 настай Анна Клейман хүрээлэн буй орчны хямралыг хүмүүс анхааралдаа авч, байгалийг мэдрээсэй гэж хүссэн тухайгаа хуваалцжээ. Сөнөсөн тэнгисийн эрэг дээрх Израйль, Йордан улсууд тэнгист цутгадаг усны урсгалыг газар тариалангийн талбай руу чиглүүлж, ундны усанд ашиглах болсны дээр цаг уурын өөрчлөлт хүрээлэн буй орчныг хямралыг улам бүр дордуулж байгаа юм.
Израйлийн консерватив удирдагчид Тюник Спенсерийн төслийг эсэргүүцсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.