СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-ын 90 орчим хот, муж устаж үгүй болох аюулд ороод байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Өмнөд Солонгосын хүн амын бууралтын улмаас 90 орчим жижиг хот болон муж устаж үгүй болох аюулд ороод байгаа аж. Тус улсын Засгийн газар эдгээр бүс нутгийг "хүн амын тоо цөөрч буй бүс" гэж тодорхойлон, эрчимтэй дэмжлэг үзүүлэхээр болсныг Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамнаас мэдээлжээ.

Тодруулбал, нийт 89 хот, муж, тойргийг уг төсөлд хамруулах бөгөөд холбогдох олон нийтийн мэдэгдлийг ирэх мягмар гарагаас гаргах аж. Эрх баригчид холбогдох бүс нутгуудыг устах аюулаас сэргийлэхийн тулд засаг захиргаа, санхүүгийн эрчимтэй дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Энэ нь тус улсын хүн амын тоо буурсантай холбогдуулан тодорхой бүс нутгийг устаж үгүй ​​болж магадгүй гэж мэдэгдсэн анхны тохиолдол болж байна.

Үүний хүрээнд, тусламж хэрэгтэй бүсүүдэд ажлын байрыг нэмэгдүүлж, залуучуудыг уриалан, хүн амыг нэмэгдүүлэх аж.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.