СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэтхэгт хамгийн өндөр хогон уул 18 давхар барилгатай тэнцэж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хотуудад бий болсон хогон уулуудыг хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдээр солино гэсэн амлалтыг энэ сарын эхэнд өгчээ. Тус улсын хүн амын шигүү оршин суудаг томоохон хотуудын нэг Мумбайн баруун талд 18 давхар барилгатай дүйцэхүйц өндөр хогон уул үүссэн нь хамгийн өндөр хогон уулд тооцогдож байна.

Энэ хогон уул зуу гаруй жилийн настай гэж хог түүдэг 19 настай Фарха Шайх ярьжээ. Тэр ихэвчлэн хуванцар сав, шил цуглуулж хогийн зах дээр зардаг байна. Гэвч хогон дунд эвдэрсэн гар утас маш их байдаг аж. Тэр засагдах боломжтой утаснуудыг засч сэлбэн хэсэгтээ л кино, видео бичлэг үзэж, тоглоом тоглож, найзуудтайгаа ярьж, зурвас илгээнэ. Гэвч удалгүй дахин эвдрэх үед гадаад ертөнцөөс урьдын адил хэсэгтээ тусгаарлагдана.

. Энд 16 сая тн хог байгаа бөгөөд 120 гаруй га талбайг хамарч, 36,5 метр өндөрт хүрсэн байна. Хогон уул овооны ойролцоо метан, устөрөгчийн сульфид, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг хорт хий ихээр ялгардаг. 2016 онд хэдэн сарын турш эдгээр хогийг шатаахад гарсан утаа нь Мумбай хотыг бүрхэж, агаарын бохирдлын гол шалтгаан болсон юм.

2020 онд Дели хот дахь Хүрээлэн буй орчин, Шинжлэх ухааны төв Энэтхэг улс даяар 3,159 хогон уул, 800 сая тн хог хаягдал агуулж байгааг тогтоожээ. .

Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 1-ний өдөр улс даяар байгаа хогон уул овоог цэцвэрлэхийн тулд 13 тэрбум ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Гэвч мэргэжилтнүүд Модигийн төлөвлөгөө амжилттай хэрэгжинэ гэдэгт эргэлзэж байна. Учир нь жижиг хотуудыг дагасан хогон овоолгыг засварлаж, бүх хогийг боловсруулах, ангилан ялгахад маш их хүндрэлтэй байхад Мумбай шиг 20 сая оршин суугчтай том хотуудад илүү том саад бэршхээл тулгарах нь гарцаагүй гэж шинжээчид үзэж байгаа юм. Мөн хогон уулуудыг байхгүй болгох үед Фарха шиг энд ажиллаж, эндээс амьжиргаагаа залгуулдаг иргэдийн амин зуулга тасрах юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.