СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-18

🔴 LIVE: БЗД-ийн 28 хороог 43 болгон нэмэх гэж байгааг БЗД-ийн ИТХ-ын АН-ын гишүүд эсэргүүцэж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

БЗД-ийн ИТХ-ын АН-ын гишүүд мэдээлэл хийж байна. Тэд тус дүүрэгт 15 хороо шинээр нэмэх гэж байгааг эсэргүүцэж байна. 

БЗД-ийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 4 дүгээр хурлаар одоо байгаа 28 хороон дээр 15-ыг шинээр нэмэх асуудал хэлэлцэх байсан ч дүүргийн ИТХ-ын Ардчилсан намын бүлгийн гишүүд эсрэг саналтай байгаагаа илэрхийллээ. Учир нь төрийн албаа данхайж, дарга нарын тоог нэмэх гэж байна хэмээн үзлээ. Нийслэлийн нийт хүн амын 10 хувь нь БЗД-т амьдарч байна. Хэвлэлийн бага хурлын үеэр БЗД-ийн иргэд эсэргүүцлээ илэрхийлэн шинээр 15 хороо байгуулах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Харин үүний дараа БЗД-ийн МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. 

БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрхэмзаяа: 

-Зөвхөн манай хороонд 20 гаруй мянган иргэн амьдарч байна. 2018 онд АН бүлэг засаглаж байхдаа хороог нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж байсан. Иргэдийн хувьд энэ нь маш тулгамдаж байгаа асуудал. Уг асуудлыг  шийдвэрлээд явах нь бидний үүрэг.

Эхний ээлжинд хорооны байр түрээслэх асуудал гарна. Хүний нөөцийн хувьд нэг хороонд 4-5 төрийн албан хаагч нэмэгдэнэ. Албан бус тоогоор Баянзүрх дүүрэг 400 мянган иргэнтэй. Хэд хэдэн хороо 20 мянган иргэнтэй. Гэтэл нэг хороо 10 000 иргэнтэй байснаар төрийн үйлчилгээ хүртээмжтэй хүрэх боломжтой. Иргэдээс санал авахад дэмжсэн. Тухайлбал, СХД хороогоо нэмэгдүүлснээр иргэдэд төрийн үйлчилгээ хүртээмжтэй хүрэх болсон гэв.

Товчхондоо, Баянзүрх дүүрэг нь өдгөө 360 мянган хүн амтай, хамгийн олон хүн амтай дүүрэг болоод байна. Одоогийн 28 хороог 43 болгож нэмэгдүүлснээр урьд нь нэг хороонд 13200 хүн ноогддог байсныг 8600 болгон, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхээр болж байгаа аж. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.