СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-10-18

🔴 LIVE: Хамгийн өндөр санал авсан Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Монгол Улсын Их Хурлын 18 болон 28 дугаар тойргийн нэмэлт сонгуулийн санал хураалт 10 дугаар сарын 16-ны өдөр явагдсан. Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын шийдвэрийг СЕХ-оос шууд дамжуулан хүргэлээ.

СЕХ-ны ирцийн мэдээллийн дагуу тус хоёр тойргийн ирц 50 хувьд хүрээгүй. УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож тогтоол гаргалаа.
Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт 17,264 буюу нийт санал өгсөн иргэдийн 73 хувийн санал авсан Ц.Идэрбат УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож тогтоол гаргаж үнэмлэл олгосон.

28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч хамгийн олон санал авч Э.Батшугар нийт санал өгсөн иргэдийн 51,22 хувь буюу 28,537 сонгогчийн саналыг авсанаар УИХ-ын гишүүнд сонгогдсонд тооцож, үнэмлэх гардууллаа.

СЕХ хуралдаж шийдвэрээ гаргасан тул УИХ болон ерөнхийлөгчид нөхөн сонгуулийн дүнг өргөн барина гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
146.70.63.155

Ингэж тооцож болно гэсэн хууль байхгүй шүү дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.