СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-ын хар тамхины эмчилгээний төвийн өвчтөн хутгатай халдлага үйлджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

ОХУ-ын Якут дахь хар тамхины эмчилгээний төвийн нэгэн өвчтөн бусад өвчтөн рүү хутга барин дайрсны улмаас нэг хүн нас барж, таван хүн шархаджээ.

Орон нутгийн Засгийн газрын хэвлэлийн албаны мэдэгдэлд "Урьдчилсан мэдээллээр, таван хүн шархдаж, нэг өвчтөн нас барсан. Хохирогчдыг Улсын 2-р эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд тэдэнд шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлж байгаа. Амиа алдсан иргэний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж байна" хэмээн бичсэн байна.

Хутгаар зэвсэглэсэн өвчтөн өнгөрөгч бямба гарагт өрөөнийхөө өвчтөнүүд рүү дайрсан болохыг эрх баригчид баталсан юм. бол үлдсэн хоёр хүний биеийн байдал тогтвортой байгаа аж.

Мөрдөн байцаагчид хэргийн газарт үзлэг хийн, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр халдлага үйлдсэн этгээдийг баривчилжээ.

Эх сурвалж: TASS

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.