СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Билл Клинтон эмнэлгээс гарчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон өнгөрсөн долоо хоногт Ковид-ын бус халдвараар эмнэлэгт хэвтсэн. Тэрээр тав хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлснийхээ дараа эмнэлгээс гарчээ.

Ерөнхийлөгч асан Калифорнийн их сургуулийн эмнэлэгт шээсний замын үрэвсэлт халдвар эмчлүүлсэн байна. Эмнэлгээс гарах үедээ түүнийг хүлээж байсан хэвлэл мэдээллийн ажилтнууд руу эрхий хуруугаа гозойлгож бие нь сайн байгаа гэдгээ илэрхийлжээ.

Мөн . Тэд Нью-Йорк дахь гэртээ буцжээ.

Ноён Клинтоныг эмчилсэн эмч доктор Алпеш Амин өвчтөний халуун болоод цусны цагаан эсийн тоо хэвийн байдалд шилжсэн, гэртээ харьсныхаа дараа антибиотик эмчилгээгээ дуусгана гэжээ.

АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч асан Билл Клинтон зүрхний хагалгаанд орж байсан бөгөөд өөх тостой хоолноос татгалзаж цагаан хоолтон болсон нь түүний эрүүл мэндэд нэн тустай зүйл болсон тухайгаа хуваалцаж байсан юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.