Энэтхэг улсын өмнөд нутагт үер бууж, хамгийн багадаа 26 хүн нас барсан байна. Нас барсан иргэдийн дунд таван хүүхэд байгаа ажээ. Олон арван хүн сураггүй алга болсон тул нас барсан иргэдийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг сэрэмжлүүлжээ.
Керала мужийн Коттаяам дүүрэгт байшин барилга үерт урсаж, иргэд боогдсон байна. Үерийн дараа мужийн нутаг дэвсгэрт хөрс гулссан байна. Аврах ажиллагаанд Энэтхэгийн арми нэгджээ.
Орон гэрээ алдсан иргэдэд нисдэг тэргээр хүнсний тусламж хүргэсэн байна. Үер буух үед гэртээ байсан гэр бүлийн зургаан хүн байшингийн нурангинд дарагдаж амиа алджээ. Уг гэр бүлийн гишүүдийн дунд 75 настай эмээ, гурван хүүхэд байжээ.
Загас барьдаг завинууд иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд тусалж байна. Орон нутгийн аврах албаныхан шавар шалбааг, хад чулууг цэвэрлэхэд тусалжээ. Үерт автсан бүсэд аврах төвүүдийг байгуулжээ. Одоогоор 44 гол мөрөн савнаас хальсан байна.
Керала мужид гурван жилийн өмнө үерийн улмаас 400 орчим иргэн амиа алдаж байжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.