Олон нийтийн сүлжээнд өнгөрсөн бямба гарагт “Шатахуун хомсдож байна. Үнэ нь өслөө, нөөцөлж аваарай” гэсэн мэдээлэл түгээсэн хүмүүсийг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж эхэлжээ.
Шатахуун хомсдоогүй, хэвийн олгож байхад ийнхүү худал мэдээлэл цацсанаар зохиомол хомсдол бий болох эрсдэл үүссэн бөгөөд цагдаагийнхны шалгалтаар эл худал мэдээллийг 27 хаягаас олон нийтийн сүлжээнд түгээсэн аж. ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Тайван энэ талаар “Энэ 27 хаягийн 21 нь хуурамч, хэн болох нь тогтоогдоогүй. Зургаагийнх нь эзэн, холбогдогчийг тогтоож шалгахад хуурамч хаягуудаас бичсэн мэдээллийг түгээсэн гэх тайлбар өгч байгаа. Зохион байгуулалттайгаар ийм худал мэдээлэл түгээж байж болзошгүй гэж дүгнэсэн. Тиймээс төрийн захиргааны байгууллагаас өгч буй баттай мэдээлэлд үнэмших шаардлагатай байна” хэмээсэн юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр худал мэдээлэл зохион байгуулалттай түгээсэн гэх үндэслэлээр нэг бус хүнд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй бөгөөд өнөөдрөөс прокурорын байгууллагад танилцуулах гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хө всгөл аймагт шатахуун олдохгүй бна даа
Өө яадаг н.овш вэ. Өчигдөр сансараас амгалан хүртэл яваад бензин олоогүй. Сүүлдээ 95 олж банкаа дүүргэсэн. Уг нь тэр мөнгө бензинд биш яаралтай эм тарианд зарцуулах мөнгө байсан юмсан
tarah bish seleng mandal sumand oldohgvi bna ochson kolonk blgon bhagvi gd ogohgvi bna