Зайсан Хилл цогцолбор нь Нийслэлийн захирагчийн ажлын албатай хариуцлагын гэрээ байгуулаагүй ба наймдугаар сарын 3-аас хойш нийт арваад зөрчил гаргасан байна. Удаа дараа Мэргэжлийн хяналтын газар болон Цагдаагийн ерөнхий газраас хяналт, шаардлагаа тавьж иржээ.
Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар:
"Энэ жилийн есдүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын захирагч нийслэлд хоол хүнс, ресторан, бар, караокены чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салбарынхантай уулзаж харилцан тохиролцсоны үүдэнд шинээр хариуцлагын гэрээ байгуулсан. Ингэхдээ босоо хүлээн авалт хийхгүй, заал танхим 50 хувийн дүүргэлттэй байна гэж тохирсон.
Шинээр байгуулсан хариуцлагын гэрээнд нэмэлтээр спорт, урлагийн арга хэмжээг зохион байгуулахыг зөвшөөрсөн. Улаанбаатар хотын захирагчийн үүднээс аль болох торгож, үйл ажиллагааг нь зогсоохгүй байх байр суурийг баримталсан. Гэвч аж ахуй нэгжүүд маань хариуцлага алдаж байна.
Камертон хамтлаг тоглолт зохион байгуулах талаар албан ёсны бичиг илгээгээгүй. Үйл ажиллагааны удаа дараагийн зөрчилтэй байгууллагын тусгай зөвшөөрлийг хураах хүртэл арга хэмжээ авна. Хариуцлага алдсан хүмүүстэй хариуцлага тооцно. Би хотын даргын хувьд хатуу хариуцлага тооцно.
Цирк балгас болоогүй байх. Би газартай холбоотой хулгай хийсэн асуудал байхгүй. Дагвадорж 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, циркийн дахин шинэчлэлийг хийх гэж байгаа байх. Миний бодлоор циркийн хойд талын ногоон байгууламжийг хадгалж үлдсэн гэж бодож байна. Би хотын даргын хувьд тийм бусармаг юм хийхгүй, надад тийм ашиг сонирхол байхгүй" гэв.
Түүнчлэн Камертон хамтлаг нь нийслэлийн Хан - Уул дүүрэгт 10-р сарын 15-нд тоглолт зохион байгуулснаар Зөрчлийн тухай хуулийн 5.13-т заасан Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийг зөрчсөн. Энэ нь хувь хүнийг 5,000 нэгж буюу 5 сая төгрөгөөр торгох болон 7-30 хоног саатуулах, албан байгууллагыг 5,000 нэгжээр торгох хариуцлага хүлээдэг. Энэ дагуу маргааш шүүхэд хандаж , энэ асуудлыг эцэслэн шийднэ. Камертон хамтлаг нь 50 хүртэл хувийн дүүргэлтээр, босоо хүлээн авалт хийхгүй гэсэн зөвлөмжийг зөрчсөн байна.
"Софт Трейд" компани 1-рт Ковид өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй, мөрдөөгүй, 2-рт үйлчлүүлэгчдийн биеийн халуун хэмждэггүй, ажилчид вакцинд хамрагдаагүй, тэмдэглэл хөтлөөгүй, маск зүүгээгүй, хүн хоорондын зай бариагүй, үйлчилгээний танхимд ширээ хооронд зай бариагүй, тусгаарлах өрөө бэлдээгүй, байнгын их цэвэрлэгээ хийдэггүй, мэргэжлийн байгууллагаар ариутгал хийгээгүй гэсэн зөрчилтэй гарсан байна. Өмнө нь гаргасан, удаагийн дараагийн зөрчлийг шалгаж, тухай бүрт шаардлага хүргүүлсэн ч хүлээж аваагүй байна. "Софт Трейд" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Нийслэлийн захирагчийн албанд дугаарлаж илгээсэн байна.
Мөн Камертон хамтлагийн хууль зөрчсөн тоглолтод оролцсон бүх хүмүүс яаралтай шинжилгээнд хамрагдах шаардлагатай байна гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдэгдэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эрх нь б.даг бол эрхийг нь хас зөв.Санамж болог
Jujdeg sda shdee chi
Ulsiin tsirkiig avaad surguulitai mori temee an amitang nutagruugaa tuugaad yavj bsan shdee novsh, odoo ta nariig amiig tosdood baihgui bolson baih