Гайтийн зэвсэгт бүлэг АНУ-ын 17 иргэнийг бямба гарагт хулгайлсан тухай мэдээлжээ. Зэвсэгт этгээдүүдэд хулгайлагдсан иргэдийн 14 нь насанд хүрэгсэд байгаа бол насанд хүрээгүй гурван хүүхэд байгаа ажээ.
АНУ-ын иргэд нийслэл Кройкс дес Букэтс дэх хүүхдийн асрах газарт зочилсныхоо дараа тээврийн хээрэгслээр Титаньен руу явж байгаад замдаа хулгайлагдсан байна. Америкийн Төрийн департаментаас иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахын тулд бүх хүчин чармайлтаа дайчлан ажиллаж байгаа бөгөөд нэмэлт мэдээлэл хараахан тодорхой болоогүй байна гэжээ.
2021 онд Гайти улсад хүн хулгайлах гэмт хэрэг огцом нэмэгджээ. Долдугаар сараас хойш ийм төрлийн гэмт хэрэг 300 хувиар өссөн байна. 2021 онд 628 хүн хулгайлагдсан гэх мэдээлэл байгаагаас 29 нь гадны иргэд байжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.