Австрали улсын цагдаа нар хууль бусаар наймаалах гэж байсан 104 сая ам.долларын үнэтэй герион хурааж авсан байна. Урьд өмнө ийм их хэмжээний хууль бус мансууруулах бодис хурааж байгаагүй гэдгээ цагдаа нар мэдэгджээ.
Гэмт этгээдүүд 450 кг мансууруулах бодисыг 1,290 ширхэг боодол болгон хадгалсан байжээ. Эдгээрийг есдүгээр сарын 23-ний өдөр Австралийн Мэлбурн хотын боомтоос илрүүлсэн байна. Уг хэрэгтэй холбогдуулан Малайзын иргэнийг баривчлан саатуулжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.