АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн саятан Роберт Дартс өөрийн сайн найз төдийгүй эхнэр, хөрш зэрэг гурван ч хүний амийг хороосон хэрэгт яллагдаж, шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон юм. Тэгвэл шүүх хурлын дараахан Дарст Ковид-19-ийн халдвар авч эмнэлэгт хэвтсэн байна.
Роберт Дарстын тухай HBO суваг гэмт хэргийн баримтат цуврал The Jinx-ийг хийж, олон нийтэд хүргэсэн юм. Цуврал гарсны дараа цагдаа нар Дарстыг баривчилж хэргийг нэхэн шалгасны дүнд өөрийн сайн найз Сюзан Берманыг 2000 онд хороосон гэм буруутайг тогтоожээ. Сюзан Берман нь Дарстын эхнэрийн сураггүй алга болсон талаарх үнэнийг цагдаад хэлэх гэж байсан тул амыг нь барихын тулд хороосон ажээ.
78 настай гэмт хэрэгтэн хаана хэвтэн эмчлүүлж байгаа нь тодорхойгүй байна. Биеийн байдал нь маш хүнд байгаа гэж эх сурвалжууд мэдээлэв.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.