Монгол Улсын Их Хурлын 18 болон 28 дугаар тойргийн нэмэлт сонгуулийн санал хураалт 10 дугаар сарын 16-ны өдрийн 22:00 цагт хаалаа. Нөхөн сонгуулийн нэгдсэн дүнг СЕХ-оос шууд дамжуулан хүргэж байна.
22:00 цагийн ирцийн мэдээллийн дагуу тус хоёр тойргийн ирц 50 хувьд хүрээгүй байгаа юм.
28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 114,010 хүн бүртгэлтэй байгаагаас 22:00 цагийн байдлаар 55,739 иргэн буюу 48.89 хувь нь саналаа өгчээ. "Түр хасав" тэмдэглэгээтэй 8,964 хүн байна.
Харин 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 50,752 хүн бүртгэлтэй байгаагаас 23,597 нь буюу 46.49 хувь нь саналаа өгөөд байгаа юм. "Түр хасав" тэмдэглэгээтэй 743 хүн байна.
Урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар, Ц.Идэрбат нар ялалт байгуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.