Монгол Улсын Их Хурлын 18 болон 28 дугаар тойргийн нэмэлт сонгууль үргэлжилж байна. 15:00 цагийн ирцийн мэдээллийн дагуу тус хоёр тойргийн ирц 50 хувьд хүрээгүй байгаа юм.
28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 114,002 хүн бүртгэлтэй байгаагаас 15:00 цагийн байдлаар 50,152 иргэн буюу 43.99 хувь нь саналаа өгчээ. "Түр хасав" тэмдэглэгээтэй 8,972 хүн байна.
Харин 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 50,752 хүн бүртгэлтэй байгаагаас 20,921 нь буюу 41.22 хувь нь саналаа өгөөд байгаа юм. "Түр хасав" тэмдэглэгээтэй 743 хүн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.