СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Унгарын Засгийн газраас амьсгалын аппарат хандивлажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө Унгар улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Обрущанский Борбалатай өнгөрөгч баасан гарагт уулзжээ.

Энэ үеэр Унгар улсын Засгийн газраас хандивласан хоёр ширхэг амьсгалын аппаратыг Элчин сайд Борбала Анна Обрушански хүлээлгэн өгсөн байна.

Уулзалтын үеэр Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө амьсгалын аппарат хүлээлгэн өгсөн Элчин сайд Др.Обрущанский Борбала Аннад талархаж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн гэдгээ мэдэгдсэн юм.

Элчин сайд Др.Обрущанский Борбала тус амьсгалын аппаратыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаад туйлын баяртай байгаа гэдгээ илэрхийлсэн байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.