Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 1,643 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 832 нь Улаанбаатар хотод, харин 811 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 41-80 гаруй насны 14 иргэн нас баржээ. Ийнхүү коронавирусийн халдварын улмаас эндсэн иргэдийн тоо нийт 1,454 болж байгаа юм.
Харин халдвар аваад байсан иргэдийн 7,118 нь эдгэрсэн бөгөөд нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо 18,786 болж байна.
Цар тахлаар өвчлөн, эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн - 9,372
Хүндэвтэр - 6,757
Хүнд - 2,308
Нэн хүнд - 349 хүн байна.