Монгол Улсын Их Хурлын 18 болон 28 дугаар тойргийн нэмэлт сонгуулийн 11:00 цагийн ирцийн мэдээллийг танилцуулж байна.
28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 113,994 хүн бүртгэлтэй байгаагаас 11:00 цагийн байдлаар 47,019 буюу 41.25 хувь нь саналаа өгчээ. "Түр хасав" тэмдэглэгээтэй 8,980 хүн байна.
Харин 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 50,752 хүн бүртгэлтэй байгаагаас 19,533 нь буюу 38.49 хувь нь саналаа өгөөд байгаа юм. "Түр хасав" тэмдэглэгээтэй 743 хүн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.