Хятадын хөдөө нутгийн амьдралыг цахим сүлжээ TikTok-ын нэг хувилбар Douyin-д шууд дамжуулан хуваалцаж олон сая дагагчтай болсон Ламу гэгч эмэгтэй өнгөрсөн жил онц хэрцгийгээр амиа алдсан билээ. Түүнийг урьдын адил шууд дамжуулж байх үед нь хуучин нөхөр нь бензин цацаж шатаасны улмаас биеийнх нь 90 хувь түлэгдэж, 14 хоногийн дараа амьсгал хураасан юм. Энэ явдал Хятад даяар гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хөдөлгөөн өрнүүлэхэд хүргэсэн.
Тэгвэл Ламу руу бензин цацаж шатаасан хуучин нөхөрт нь Хятадын шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон байна. Сичуань мужийн иргэний шүүхээс Танг Лу гэгч этгээд нь 30 настай бүсгүйг санаатайгаар бензинээр норгож, галдан шатааж амь насыг нь хороосон хэрэгт гэм буруутай гэж үзжээ. Мөн шүүх Танг Лугийн үйлдэл санаатай хүн амины хэрэг төдийгүй онц хэрцгий балмад бөгөөд уг үйлдлээ олон нийтийн цахим сүлжээнд харуулсан нь хамгийн хүнд ялтай хэмээн буруутгасан байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.