СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-15

🔴 LIVE: Барилгын материалын үнэ огцом өссөнөөс болж төсвийн хөрөнгө оруулалттай бүх барилга байгууламжийн ажил зогсчихлоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Барилгын компаниудын нэгдлийнхэн өөрт тулгамдаад байгаа асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагыг эрх бүхий байгууллага албан тушаалтнуудад хүргүүлсэн талаараа мэдээлэл хийлээ.

Барилгын компанийн захирал

Бид 2021 оны 10-р сарын 11-ний өдөр УИХ-ын 74 гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Сангийн сайдад хандсан шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу авсангүй. Бид ямар шаардлага хүргүүлсэн бэ гэхээр улсын хэмжээнд төсвийн санхүүжилтээр хийгдэж буй барилга угсралтын ажил барилгын материалын үнийн огцом өсөлттэй холбоотойгоор үргэлжлэх боломжгүйд хүрчихлээ. Барилгын ажлаа явуулахын тулд барилгын компаниуд өчнөөн өр зээл тавиад хийсэн боловч цаашид ямар ч аргагүй боллоо. Барилгын ажил өөрийн гэсэн хугацаатай. Тэр хугацаа дуусахаас нь өмнө жаахан ч болов ахиулмаар байна.

Бид улсын төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг, соёлын обьектуудыг барьж байгаа учраас л энэ шаардлагыг хүргүүлсэн. Улсын хэмжээнд баригдаж буй 300 гаруй барилгын ажил зогсоход хүрсэн учраас шаардлагаа эрх бүхий хүмүүст нь хүргүүллээ.

Барилгын материалын үндсэн түүхий болох арматур, бусад эд материал, бетон зуурмаг, блокийн үнэ энэ жил хоёр дахин өссөн. Үнийн өсөлтөөс өмнө амжиж авах гээд үнэхээр болсонгүй. Биднээс үл шалтгаалах нөхцөлөөр энэ бүх өсөлт бий болсон.

Барилгын компанийн захирал

Төсвийн хөрөнгөөр барьж буй барилгын ажлыг дандаа он дамжуулан зарладаг. Үнийн зөрүүнээс болоод манай барилгын ажил зогсчихлоо. 2021 оны гуравдугаар сард биднийг ажлаа эхэлж байхад тоосго 1 ширхэг нь 320 төгрөг байсан бол одоо 650 төгрөг гэж байна. Блок 1 м/куб нь 138,000 байсан бол одоо 240,000 төгрөгөөр авч байна. Цементийг анх 160,000 төгрөг  авч байсан бол одоо 240,000 болчихсон байна. Зөвхөн монголд үйлдвэрлэдэг материалууд нь ингэж өссөн. Гадаас оруулж ирдэг арматур 1 тн нь 1,600,000 байсан бол одоо 3,500,000 болсон. Вакум цонх мкв нь 150,000 байсан бол одоо 350,000 болчихлоо. Энэ бүхэн юунаас болсон бэ гэхээр ковид-19, тээврийн үнээс үүдэлтэй. Барилгын материалын түүхий эд ингэж өсчихөөд байхад үнийн зөрүүг нь төр өгөхгүй байна.

Орон сууцны бусад компаниуд яаж байна гэхээр үнээ шууд нэмчихэж байгаа. Харин бид тэгэх боломжгүй. Тийм учраас л үнийн зөрүүг төлөөд өгөөч хэмээн Сангийн яам, Барилгын яамнаас гуйгаад байхад тоохгүй байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.