СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-10-15

🔴 LIVE: С.Эрдэнэ: АН-ын хуваагдал үгүй болсон, тамгатай тамгагүй гэх асуудал яригдахгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

АН-ын бүлгээс нэр бүхий гурван гишүүнийг хасах, УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-ыг хөөсөнтэй холбоотой асуудлаар АН-ын дарга асан С.Эрдэнэ, хуулийн зөвлөх О.Баасанхүү нар мэдээлэл хийлээ.

АН-ын хуулийн зөвлөх О.Баасанхүү:

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Ганбатын гаргасан мэдээлэлтэй холбоотойгоор андуу ташаа мэдээлэл их гарч байгаа тул түүнд залруулга хийе.

2020 оны долдугаар сард АН-ын С.Эрдэнийн тушаал гаргаж “АН-ын даргын сонгуулийг явуулах үүргийг Ц.Туваанд өгсөн”. Гэвч Ц.Туваан нь уг тушаалыг ноцтойгоор зөрчиж, тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулгад үйлчилсэн, түүний эрх ашгийг хангасан намын дүрмийг батлуулахыг завдсан үйлдэл гаргасан.

Уг үйлдлийнх нь төлөө Ц.Тувааныг АН-аас хөөх шийдвэрийн Үндсэн дүрмийн хороо гаргасан байдаг. Харин өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг уг шийдвэрийг албажуулсан төдий л юм. Түүнээс биш Ц.Тувааныг дахин дахин хөөгөөд байгаа асуудал огт байхгүй.

АН-ын дарга асан С.Эрдэнэ:

Би өнөөдөр хоёр гол асуудлыг ярина. Нэгдүгээрт УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Ганбат өчигдөр бүлгийн шийдвэрээ олон нийтэд танилцуулсан.

Хуульд юу гэж заасан бэ гэхээр тухайн сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн гишүүдээс намын бүлэг бүрдэнэ гэх заалттай. Гэвч 2020 оны УИХ-ын тухай хуулийг зөрчиж МАХН-аас нэр дэвшин сонгогдсон С.Ганбаатар, бие даан нэр дэвшин сонгогдсон Н.Алтанхуяг нарыг АН-ын бүлэгт оруулсан байсныгаа өчигдөр цуцалсан байна.

Ц.Туваан гэдэг хүн АН-ын дүрмийн удаа дараа зөрчсөн тул Үндсэн дүрмийн хорооны хуралдаанаар уг асуудлыг 2020 оны наймдугаар сард хэлэлцээд намын гишүүнээс хассаныг нь би албажуулсан. Тэр хүн удаа дараа намын дүрмээ зөрчсөн шүү дээ.

Өнөөдөр Ардчилсан намын бүлэгт байгаа зарим нэг гишүүд намынхаа дүрэм, холбогдох шийдвэрийг ноцтойгоор зөрчсөн үйлдлийг гаргах болсон. Тухайлбал, Засгийн газарт хариуцлага тооцох асуудалд гарын үсэг зурахгүй байх зэрэг нь ноцтой зөрчил мөн. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний гар үнэхээр урт юм. Тэр хүн АН-ын бүлгийг хоёр дахь удаагаа тараахаар завдаж буйд харамсаж байна.

Хоёрдугаарт АН хоёр хуваагдсан, дотоод маргаантай гэх асуудал хуулийн хувь эцэслэгдсэн. Ц.Туваан гэдэг хүний буруу булхай үйлдэл, хуулийг ноцтойгоор зөрчсөн үйлдлийг нь Улсын Дээд шүүх тогтоосон шийдвэрийг саяхан гаргасан. Үүнээс цааш АН-ын хуваагдал гэж үгүй, тамгатай тамгагүй гэх асуудал яригдахгүй. Ц.Туваан гэдэг хүн нь Ардчилсан намын үндсэн дүрэмд заагдаагүй олон эрхийг эдэлж, дүрмээ ноцтойгоор зөрчсөн. Тэр хүн цаашид АН-ыг төлөөлөх ямар ч эрхгүйн боломж байхгүй болох нь УДШ-ийн шийдвэрээр батлагдлаа.

Хүний эрх ноцтойгоор зөрчигдөх явдал сүүлийн үед их гарах боллоо. Энэ зөрчлийг арилгахын төлөө АН тууштай ажиллана гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.