СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Японд хүүхдүүд амиа егүүтгэх явдал дээд хэмжээндээ хүрчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Япон улсад сургуулийн насны хүүхдүүд амиа егүүтгэх явдал өнгөрсөн хичээлийн жилд дээд хэмжээндээ хүрсэн гэдгийг тус улсын Боловсролын яамнаас мэдээлжээ.

2020 оны хичээлийн жилд 6-18 насны 415 хүүхэд амиа егүүтгэсэн байна. Энэ нь 1974 онд уг судалгааг хийж эхэлснээс хойш хамгийн өндөр дүн мэдээ юм.

Түүнчлэн . Тэр дундаа эмэгтэйчүүдийн дунд амиа егүүтгэх явдал нэмэгдсэн байна.

Хүүхдүүд амиа егүүтгэх явдал өссөнийг гэр бүлийн доторх асуудал, сурлагын дүн, бусад хүүхдүүдтэй харилцах харилцаа, өвчлөл зэрэг олон шалтгаантай холбон тайлбарлажээ. Мөн өнгөрсөн хичээлийн жилд амиа егүүтгэсэн хүүхдүүдийн тэн хагас нь үл мэдэгдэх шалтгаанаар уг сонголтыг хийсэн байна.

2019 оны хичээлийн жилд Японд сургуулийн насны 317 хүүхэд амиа егүүтгэж байсан бол энэ тоо 2020 оны хичээлийн жилд 31 хувиар өсчээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.