ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусээр өвчилсөн 31,299 хүн бүртгэгдэж, цар тахлын өдөр тутмын тохиолдлын тоо нь хамгийн дээд хэмжээндээ хүрчээ. Ингэснээр тус улсын нийт тохиолдлын тоо 7,892,980 болж байгаа юм.
Өдөр тутмын тохиолдлын тоог өнгөрөгч лхагва гарагт бүртгэгдсэн хэмжээтэй харьцуулахад уг үзүүлэлт 0.4 хувиар өссөн байна.
Түүнчлэн өнгөрсөн хоногт 986 хүн коронавирусийн улмаас нас барсан бөгөөд энэ нь мөн цар тахал эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт аж. Ийнхүү тус улсад халдвар аван, амиа алдсан иргэдийн тоо нийт 220,315 болжээ.
Харин эдгэрсэн хүмүүсийн тоо өнгөрсөн 24 цагийн дотор 21,670-аар өсөж, нийт 6,937,756 болсон байна. Оросын Халдварт өвчний төвийн мэдээлснээр цар тахлын эдгэрэлт 88 хувьтай байгаа аж.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.