АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн саятан Роберт Дарстыг сайн найзынхаа амь насыг хороосон хэргийнх нь төлөө бүх насаар нь хорих ял оноожээ. Түүний амьдралын тухай HBO сувгийн The Jinx баримтад цувралдаг өгүүлдэг ажээ.
Дарст нь өдгөө 78 настай. Тэрээр эхнэрийнх нь сураггүй болсон хэргийн талаар цагдаад мэдүүлэхээр зэхэж байсан сайн найз Сюзан Берманы үйлдлийг зогсоож, амыг нь хамхихын тулд 2000 онд амь насыг нь хороожээ. 55 настай Сюзаны толгойдоо буудуулсан цоцсыг Беверли Хиллс дэх гэрээс нь олж байсан юм. Мөн Робертс Дарст Сюзан Берманаас гадна хоёр ч хүний амийг хороосон гэж цагдаа нар үзжээ.
Дарстыг өөрөөрөө бахархаж, өөрийгөө хамгаалах сэтгэцийн эмгэгтэй гэж тогтоосон байна. Түүний хэргийг Лос Анжелесын шүүхэд авч хэлэлцсэн бөгөөд Дарст найзыгаа хороогоогүй хэмээн мэдүүлжээ. Гэмт этгээдийг нэгдүгээр зэргийн хүн амины хэрэг үйлдсэн гэж буруутгасан. Энэ нь ямар нэг өршөөлийн хуулинд хамрагдах боломжгүй гэсэн үг юм.
Өмгөөлөгчдийнх нь хэлснээр гэмт этгээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандана гэжээ.
Сюзан Берман нь Лас Вегасын дээрэмчний охин бөгөөд гэмт хэргийн талаар зохиол бичдэг байжээ. Мөн Дарстын эхнэр сураггүй алга болох үед хэвлэлийн төлөөлөгчөөр нь ажиллаж байжээ. Дарстын эхнэр Кэтлин МакКормак анагаах ухааны сургуулийн оюутан байсан бөгөөд 1982 онд сураггүй алга болж, хожим амь насаа алдсан болохыг нь тогтоожээ.
Прокурорууд Дарстыг үнэн хэрэгтээ эхнэр, сайн найзаасаа гадна ахмад хөрш Моррис Блэкийг ч хөнөөсөн хэмээн буруутгаад байгаа юм. Түүний эдгээр хэргийн талаар HBO сувгийн цуврал гарч, сүүлчийн анги цацагдахаас өмнө цагдаа нар саятныг баривчлан саатуулж, хэргийн мөрдлөгийг хийжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.