СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бейрут хотод зэвсэгт мөргөлдөөн гарч, зургаан хүн алагдав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Ливаны нийслэл Бейрут хотод зэвсэгт мөргөлдөөн гарч, зургаан хүн алагдаж, 32 хүн бууны суманд шархаджээ.

Өнгөрсөн жил Бейрутын боомтод гарсан дэлбэрэлтийг шалган мөрдөж, шүүх ажиллагааг эсэргүүцэж исламын шийт урсгалыг дагадаг Хезболла болон Амал бүлгүүд жагсаал хийсэн байна. Жагсаалын үеэр гарсан эмх замбараагүй байдал зэвсэгт мөргөлдөөн болж үргэлжилжээ.

Босогчид . Өнгөрсөн жил боомтын химийн үйлдвэрт болсон дэлбэрэлтийн улмаас 219 хүн амиа алдаж, хот даяар үймээн гарсан юм.

Хезболла бүлгийн зүгээс шүүх уг дэлбэрэлтийн шалтгааныг тогтоох, буруутай этгээдүүдийг шийтгэхдээ шударга бус хандаж байна хэмээн буруутгаад байгаа ажээ. Гэвч хохирогчдын ар гэрийнхэн шүүхийн ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Пүрэв гарагт болсонтой ижил зэвсэгт мөргөлдөөн Ливан улсад ойрын жилүүдэд тохиолдоогүй бөгөөд Ерөнхий сайд Нажиб Микати баасан гарагт улс даяар гашуудал зарласан байна. Мөн Ливаны .

Жагсаал улсын Шүүх ордны гадаа олон зуун хүн шүүгч Тарек Битарыг улс төржсөн үйлдэл гаргаж байгаа тул огцруулахыг шаардсанаар эхэлсэн байна. Хотын төвийн дүүрэгт буудалцаан болсноор ойролцоох иргэд гэрээсээ гарч зугтаж, сургуулийн хүүхдүүд ширээн доороо нуугджээ. Босогчид автомат буу, гар бөмбөг зэрэг хүнд зэвсгээр зэвсэглэсэн байжээ. Буудалцаан хэдэн цагийн турш үргэлжилсэн байна. Амиа алдсан хүмүүсийн дунд эмэгтэйчүүд ч байжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.