Тайванийн өмнөд хэсгийн Каохсиун хотын 13 давхар барилгад гал гарсны улмаас дор хаяж 24 хүн амиа алдан, олон арван хүн хүнд шархаджээ.
Орон сууцны болон худалдааны зориулалттай тус барилга өнөөдөр буюу 10 дугаар сарын 14-ний өглөө шатаж эхэлсэн бөгөөд гал сөнөөгчид галыг бүрэн унтраахад дөрвөн цаг гаруй хугацааг зарцуулсан гэж орон нутгийн Гал түймэртэй тэмцэх хэлтсээс мэдээлсэн байна.
Одоогийн байдлаар нийт 79 хүнийг эмнэлэгт хүргээд байгаа бөгөөд 14 өвчтөний биеийн байдал хүнд байгаа аж.
Түүнчлэн, тус барилгын 7-11 давхрын хооронд байрлах орон сууцны хэсэгт хүмүүс нурангид дарагдсан байж болзошгүй тул хохирогчдын тоо нэмэгдэх магадлалтай гэдгийг албаны хүмүүс анхааруулжээ.
Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд мөрдөн байцаагчид хэргийн газарт ажиллаж байна. Барилгын ойролцоох оршин суугчид галын өмнө дэлбэрэлт мэт хүчтэй тэсрэлт сонссон гэж мэдүүлсэн аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.