Калифорни мужид ассан Алисал ойн түймэр 15,000 акр газрыг шатаажээ. Лхагва гарагийн байдлаар төв замыг хаасан ба олон зуун айлын байшин шатах эрсдэлтэй тулгарсан байна. Ойн түймэр Санта Инез уулнаас Санта Барбара хүрчээ.
Түймрийг унтраахаар 1,300 гаруй гал сөнөөгч тэмцэж байна. Даваа гарагт түймэр далайн эргийн орчимд асч эхэлснээс хойш төв замыг хаасан бол амралтын өдрүүдэд ч хаалттай байж магадгүй гэж АНУ-ын Ойн газрын төлөөлөгч Эндрю Мадсен мэдэгджээ.
Гал сөнөөгчдийн зарим баг АНУ-ын Ерөнхийлөгч агсан Рональд Рейган болон Нэнси Рейган нарын эзэмшиж байсан Ранчо дэл Сиело байгууламжийг хамгаалахыг хичээж байна. Лхагва гарагт түймэр уг байгууламжид хагас км орчим ойртсон байсныг гэрчүүд ярьжээ.
Энэ хооронд Калифорнийн умард хэсэгт ассан ойн түймэр 25 айлын байшинг шатаасан байна. Одоогоор тус мужийн хойд ба өмнөд нутагт ассан түймрийн улмаас хүний амь нас эрсэдсэн мэдээлэл гараагүй. Цаг агаар урьд өмнөх жилүүдээс халуун, хуурай байгаа нь түймрийг улам өдөөж байгаа ажээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.