Архангай аймгийн нутаг дэвсгэрт “10 настай эрэгтэй хүүхэд буудуулж нас барсан” гэх дуудлага мэдээллийг өчигдөр орой 22.55 цагт цагдаагийн байгууллага хүлээн авчээ.
Дуудлагын дагуу хэргийн газар очиж шалгахад амь хохирогч 10 настай эрэгтэй Х гэгчийг түүний төрөл садангийн 38 настай эрэгтэй Д гэгч нь сум алдаж амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Холбогдох шалгалтын ажиллагааг Архангай аймаг дахь цагдаагийн газар үргэлжлүүлэн явуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ум сайн амгалан болтугай