АН-аас УИХ-ын 18, 28 дугаар тойрогт болж буй нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийлээ. Ан-ын зүгээс тус сонгуулийг хууль бусаар зохион байгуулсан гэж үзэж байгаа юм.
Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Д.Ганбаяр “АН-ын зүгээс УИХ-ын 18, 28 дугаар тойрогт болсон нөхөн сонгуулийн санал хураалтад ашиглаж буй автомат тоног төхөөрөмж, ашигласан үзгэн бал зэрэгт маргаантай нөхцөл илэрсэн гэж үзэж байна. Энэ асуудлаар АН-ын зүгээс СЕХ-д гомдол гаргасан. СЕХ-ноос уг гомдлыг ЦЕГ-т шилжүүлсэн байна. Тиймээс АН-ын зүгээс цахим санал тооллогын системд шалгалт оруулах хүсэлтээ өгсөн.
МУ-ын Ерөнхий сайд өөрийн биеэр 18 машинтай Хэнтий аймгийн Батноров, Дадал, Биндэр сумуудад иргэдтэй уулзалт хийж, сонгогчдын саналыг худалдаж, төрийн эрхийг хууль бусаар авахаар санаархсан гэж үзэж байна. МАН санал хураалтыг хууль бусаар зохион байгуулсан. Энэ асуудлыг АН-ын зүгээс зүгээр орхихгүй цаашид нягталж шалгана.
Хэрэв танд ямар нэгэн хахууль өгөх гэж оролдсоныг бидэнд илчилбэл АН-аас 10 сая төгрөгөөр шагнана.
Сонгогчдын саналыг худалдан авсан гэж бид үзэж байна. Санал хураалтыг хууль бусаар явуулсан, мөнгө, хоол, нүүрсний талон өгсөн нь эрүүгийн хуулийг зөрчсөн. Мөн маш олон сонгогчийг тээврийн хэрэгслээр зөөсөн. Бид энэ талаарх мэдээллийг зүгээр орхихгүй, цаашид сайтар нягтална. Хэрэв танд ямар нэгэн хахууль өгөх гэж оролдсоныг бидэнд илчлэх эрхтэй ба мэдээллийг нотлох баримтын хамт өгсөн сонгогчийг АН-аас 10 сая төгрөгөөр шагнана" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.