СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-14

ХСҮТ-ийнхөн сахиуруудыг “тамлаж” байна гэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

ХСҮТ-ийн удирдлагууд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүс болон сахиуруудад өдөрт нэг удаа зөвхөн 17.00-20.00 цагийн хооронд эргэлт оруулах шийдвэр гаргасан нь олон хүнийг тамлан зовоох үндэслэл болж байна гэдгийг нэгэн иргэн бидэнд мэдээллээ.

Тэрбээр “Манай аав хорт хавдрын хагалгаанд хэд хоногийн өмнө орсон. Аавыг минь өндөр настай ээж минь сахиж байгаа. Ингээд ээждээ /сахиурт/ өглөө оройдоо хоол өгөхөөр ирэхээр ХСҮТ-ийн харуул нь "Манай эмнэлэг өдөрт ганцхан удаа зөвхөн 17.00-20.00 цагт л эргэлт авдаг. Бусад үед оруулахгүй. Та нараас болж би цалингаа хасуулмааргүй байна. Ажилгүй болмооргүй байна" гэж хэлээд халгаахгүй юм аа. Ээж минь 70 гаруй настай өндөр настай хүн учраас цай хоол нь холдохоор маш их ядарч, сульдаж байна. ХСҮТ-ийн эмнэлгийн нэгдүгээр давхарт нь CU сүлжээ дэлгүүр ажилладаг гэх боловч тус дэлгүүрт зарж байгаа кофе, талханд настай хүн хоолшихгүй хэцүү байна. Яагаад энэ эмнэлэг бусдад төвөг чирэгдэлтэй, хүнд сурталтай үйлчилгээ үзүүлдэг юм бэ. Өвчтөнөөсөө гадна хэвтэн эмчлүүлэгсдийн ар гэрийнхнийг сахиуруудыг яагаад бодолцохгүйгээр ийм шийдвэр гаргадаг юм бэ” хэмээн гомдоллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (16)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.174

Хсүт гэлтгүй, гэмтлын эмнэлэг бас өдөрт нэг удаа эргнлт оруулдаг. Хагалгааны дараа өвтөнд олон зүйл хэрэгтэй байхад оруулдаггүй. Эмнэлэгийн зүгээс олигтой хоол өгөхгүй, тэрийг хүүхдүүд идэхгүй болохоор өлсөөд гээд хэцүү байдаг.

Зочин
3 жилийн өмнө
202.21.117.164

gadaadad bol cholootei l bdag manai ene hed l ingej hun tamladag

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.116

Тийм шүү !. Нэг л их хууль дүрэм ... тэр дан хүний эсрэг ... хаашаа ч юм дээ!!!.

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.167

Настай ээжээрээ эцгийгээ сахиулж байгаа бол хүртэх ёстойгоо хүртээд байгаан биш үү!! Энэ нэг шар сайт нь бас үнэн худал нь мэдэгдэхгүй элий балай юм аа бичихээсээ ичдэггүй юм уу. Гомдол мэдүүлж гоншигонож суухаар өөрөө очооп аавыгаа сахь!!!

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.60

Үр хүүхэд нь хэл ам хийж байхаар хэн нэгнээ оруулж сахиулахгүй одоо 2лаа зэрэг унаад өгөх вий дээ яанаа

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.177

Монголоос бусад бүх улсад чөлөөтэй тэр бүү хэл тасагт нь яваад орчихдог ш дээ

zochin
3 жилийн өмнө
59.153.113.186

Emnelegin dotood durem gej bgaa bizdee.Eejeeree sahiulaad bhdaa yahavdee.zaluu humuus uursduu sahiachdee.Esvel gadaadruugaa yvaach

Ард
3 жилийн өмнө
66.181.161.18

Хятадын том эмнэлэгүүд дотроо ердийн иргэдийнхээ өдөр дутмын иддэг хоолны газар ажиллуулдаг тэнд нь сахиурууд өвчтөн ч хооллох боломжтой байдаг юм билээ Манай Хавдарын эмнэлэг CU ч гэх шиг түргэн хоолны өндөр үнэтэй сүлжээ байрлуулчихаад тэндээсээ сахиуруудыг хооллох ёстой гэж дарамтлаад эргэлт оруулахгүй байгаа нь мөн л мөнгөний авилгын сүлжээний нэг хэлбэр мөн

Зочин
3 жилийн өмнө
103.26.195.212

Эмнэлэгт СU ацаа хийж байдагийн оронд нь чанартай жинхэнэ монгол хоолны газар байх хэрэгтэй.

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.196

Yahaaraa ene emnelgees muu buhen undarch bdag yum be

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.103

Өдөр ажлын цагаар өглөө өдөр эмнэлэг хоол цайг эмчлүүлэгчид өгдөг. Харин орой орох хуваарь нь шүү дээ. Өглөө хүмүүс гэр бүлийхэндээ цай хоол оруулж л байгаа. Үргэлж юмыг гуйвуулах юмаа. Иргэд дураараа ч эмнэлгийн дүрэм журам гэж байгаа. Цар тахлын үед иргэд орно хэдэн цагт ч хамаагүй орно хэл амаар доромжлоно өвчин зовлонгоороо түрий барина. Ингэж дураараа загнахаа болимоор юм

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.103

Аль ч эмнэлэг адилхан. Дураараа дургихаа боль. Хэн дуртай нь дураараа авирладаг газар эмнэлэг биш

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.103

Хэзээ ч хамаагүй ирнэ хэн дуртай нь орно. Өвчтэй эцэг эхээ эргэж байгаа гэж орно кроно халдаана энэ эмнэлэгт чинь бас дүрэм журам халдвар хамгаалал гэж байдаг шүү

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.103

Дураараа авирласан улсууд ороод байдаг газар биш бх. Өдөр өглөө орой хоол дотроосоо өгч л байна. Би ч ээжээ сахиад байж л ба

Зочин
3 жилийн өмнө
139.5.216.80

Халдвартын эмнэлэг бас хаалттай байсан хүнд суртал ноёрхож хувийн гэсэнтэй ялгаагүй эдгэрэх биш алахыг нь гүйцээж байна.Сахиур хүмүүс үхэхгүй гэсэн баталгаа байхгүй.

Зочин
3 жилийн өмнө
221.160.203.148

Зооо ёстой нэг тэнэг бүүр нэг галвийн үед амьдарч байгаа юм шиг үнэхээр хэлэх юм олдохгүй юм дөө бүүр нэг бүх юмыг яг адилхан өлөн тураалтай дүрэм журам гаргаад тэгээд өөрсдөө тэрийгээ дагнаа гонж

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.