Латвийн нийслэл Рига хотод 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга цолны төлөөх халз тулаан үргэлжилсээр. Даамын "хатан хаан"-ы титмийн төлөө дэлхийн 16 удаагийн аварга, Латвийн их мастер Зоя Голубева, 2016 оны дэлхийн аварга, Польшийн их мастер Наталия Садовска нар өрсөлдөж байгаа.
Эмэгтэйчүүдийн дэлхийн аварга цолны төлөө халз тоглож буй Зоя Голубева (Латви) -Наталия Садоска (Польш) нарын халз тоглолтын долоо дахь өрөгт Польшийн их мастер ялалт байгуулснаар дуэлд 48:36 харьцаагаар тэргүүлж эхэллээ. Тэрбээр үлдэж буй хоёр тавилын үндсэн өрөгт л өрсөлдөгчдөө хожигдохгүй тохиолдолд дэлхийн аваргын титмийг хоёр дахиа хүртэх боломжтой боллоо.
Даамын хөлөг дээрх халз тулаанд Наталия Садоскагийн гайхалтай тоглолт