Нидерланд улсад энгийн иргэд ижил хүйстэнтэйгээ гэрлэх явдлыг 2001 онд хуулиар хүлээн зөвшөөрсөн билээ. Гэвч угсаа залгамжлах хааны удмын гэр бүлийн гишүүд ижил хүйстэнтэйгээ гэрлэсэн тохиолдолд титмээ хураалгах шаардлагатай болдог байжээ.
Тэгвэл тус улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Марк Рутте хаан болон хатны аль нь ч ижил хүйсийн хамтрагчтайгаа гэр бүл болж болно, тэдний титмийн хураахгүй гэдгийг мэдэгдсэн байна. Нидерландын гүнж Амалиа энэ жилийн 12 дугаар сард 18 нас хүрч, хатан хааны титмийг залгамжлан авах юм. Тиймээс Амалиа хатан ирээдүйд ижил хүйсийн хамтрагчтайгаа гэрлэх боломжтой гэдгийг Ерөнхий сайд танилцуулжээ.
Хаан Уиллем Александерын ууган хүүхэд Амалиагийн хувийн амьдралын талаарх мэдээлэл тийм ч ил тод биш байдаг. Тэрээр хааны удмынханд олгодог тэтгэмжээс татгалзсан бөгөөд ирэх жил их сургуульд суралцахаар төлөвлөж байгаа ажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.